БАРИМТ 1
Луу бол ертөнцийн дөрвөн хүчтэний нэг.
БАРИМТ 2
Одоо дэлхий нийтээр Хятадын бэлэг тэмдэг гэж ойлгодог болсноос биш уул шугамандаа нүүдэлчдээс гаралтай ойлголт юм.
БАРИМТ 3
Хүннүгийн нийслэл "Луут хот" нь одоогийн Орхоны хөндийд байжээ.
БАРИМТ 4
Хүннүгийн Шаньюйгийн титэм мөн Луу ороосон, бүсний арал нь луун чимэглэлтэй байв. Мөн Хубилай хааны үед цэргийн хувцас, дуулга "Хөх луу"-ны дүрслэл агуулсан байдаг.
БАРИМТ 5
12 жил амьтантай цаг тоолол Хүннүгийн үед үүсчээ. 12 жил амьтантай цаг тоолол нь жилийн дөрвөн улиралтай нүүдэлчин амьдралд зохицсон тоолол бөгөөд Хүннү улс өмнөд, хойд болон хуваагдахад өмнөд Хүннү нангиадын бүрэлдэхүүнд оржээ.
БАРИМТ 6
Улмаар Хүннүгийн аймгаас 12 жилтэй цаг тооны литийг авч ашигласан тухай нангиадын эртний сурвалж бичигт үлджээ.
БАРИМТ 7
Хожим хятадууд 12 жилээс Лууг бэлгэдэлт амьтан болгон сонгохдоо өөрсдийн улаан өнгөөр дүрсэлдэг болсон байна.
БАРИМТ 8
Хубилай хааны цэргийн хувцас хөх луутай байдаг. Мөн лууны хумсны тоо Монгол луу, Хятад луу ялгаатай ажээ. Хятад лууны хумс 4, Монгол лууны хумс 5 байдаг бөгөөд эрдэнийн чулуу атгасан байдаг.
БАРИМТ 9
Дундговь болон Увс аймгийн нутгаас нисдэг үлэг гүрвэлийн яс олдсон нь эрт цагт амьдарч байсан үлэг гүрвэлийг монголчууд "Луу "гэж нэрлэдэг байсан гэх таамаглал байдаг.
БАРИМТ 10
Мөн Үлэг гүрвэл гэхээр хэвлээр явагч мэтээр нэрлэсэн нь буруу ойлголт ажээ.
Сэтгэгдэл (4)