БАРИМТ 1
Ф.В.Штайнмайэр нь 68 настай бөгөөд хуульч, эрх зүйч мэргэжилтэй.
БАРИМТ 2
Холбооны зөвлөлөөс 2017 онд түүнийг 73.9 хувийн саналаар ХБНГУ-ын 12 дахь Ерөнхийлөгчөөр, 2022 онд 71 хувийн саналаар дахин сонгосон.
БАРИМТ 3
Тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнө 2005-2009 болон 2013-2017 онд Гадаад хэргийн сайдын албан тушаалыг хашсан байна.
БАРИМТ 4
Энэ үедээ буюу 2014 онд Ф.В.Штайнмайэр Гадаад хэргийн сайдын хувиар Монгол Улсад айлчилж байжээ.
БАРИМТ 5
ХБНГУ-аас Ерөнхийлөгчийн түвшинд 1998, 2008, 2015 онуудад тус тус манай улсад айлчилж байсан юм.
БАРИМТ 6
Монгол Улсаас 1995, 2000, 2012, 2015 онд тус тус Ерөнхийлөгчийн түвшинд ХБНГУ-д айлчилж байв.
БАРИМТ 7
Энэ удаагийн айлчлалаар Ф.В.Штайнмайэр нь гэргий Элке Бюденбендерийн хамт ирсэн.
БАРИМТ 8
Сонирхуулахад, Ф.В.Штайнмайэр 2010 онд бөөр нь өвдсөн эхнэртээ өрөөсөн бөөрөө өгч суулгуулсан байна. Энэ талаар хатагтай Э.Бюденбендер “Миний нөхөр бол өргөн утгаараа ч, шууд утгаараа ч биеийн минь тал” гэж нэгэн ярилцлагадаа өгүүлжээ.
БАРИМТ 9
Хуулийн сургуулийн оюутан байх үедээ гэргийтэйгээ танилцаж, 1995 онд гэр бүл болж, 1996 онд охин Мерит нь төрсөн.
БАРИМТ 10
Хөл бөмбөг, морь, гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх сонирхолтой нэгэн.
Сэтгэгдэл (2)