Каунтри дуучин Тоби Кит ходоодны хорт хавдраар өвчилсний улмаас даваа гарагт 62 насандаа таалал төгслөө.
“Тоби Кит өнгөрсөн шөнө хоёрдугаар сарын 5-нд гэр бүлээрээ хүрээлүүлэн тайван өнгөрчээ. Тэр өвчинтэйгөө ач ивээл, зоригтойгоор тулалдсан. Түүний гэр бүлийн хувийн нууцад хүндэтгэлтэй хандаарай” гэж Китийн цахим хуудас болон олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
2003 оноос хойш Китийн агентаар ажиллаж байсан Элейн Шок түүний үхлийг CNN-д баталжээ.
"Тэрбээр эхнэр Трисиа болон Шелли, Кристал, Стелен гэх гурван хүүхдээ үлдээгээд тайван нойрслоо" хэмээн Элейн Шок CNN агентлагт ярьжээ.
Кит 2022 онд ходоодны хорт хавдрын оношоо илчилсэн. Тухайн үед тэрбээр “Би сүүлийн зургаан сар хими, цацраг туяан эмчилгээ болон мэс засал хийлгэсэн. Одоогоор маш сайн. Амьсгалж, эдгэрч, амрах цаг хэрэгтэй байна” гэж байжээ. Тэр уйгагүй аялан тоглолт хийдэг нэгэн байв. Үхэн үхтлээ хөгжимтэй нөхөрлсөөр саяхан Лас Вегаст шоу тоглолтоо хийсэн юм.
Л.Сайнаа