Кенийн Христийн шашны тэргүүн Пол Нтенге Маккензи болон бусад 29 сэжигтнийг Малиндигийн дээд шүүх мягмар гаргийн өглөө 191 хүүхдийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгажээ. Тэднийг нийт 400 гаруй хүн аминд хүрсэн гэж үзсэн байна.
Хүүхдүүдийн цогцсыг өнгөрсөн жил Кенийн зүүн хэсэгт орших Шакахола ойгоос олсон юм. Маккензи болон түүний хамтрагчдыг шашны утга санааг гуйвуулан, гаж зүгт хөтөлсөн гэж үзэж буй. Эрх баригчид олон сар үргэлжилсэн эрэн хайх ажиллагааны эцэст 400 гаруй цогцсыг өргөн ойгоос гаргаж авсан байдаг.
Хэрэгтнүүд хэргээ хүлээгээгүй хэвээр байна. Маккензи терроризм, хүний амь насыг хөнөөсөн, хүүхдэд харгислал үйлдсэн зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгагдаж байна. Түүнийг шүүх хурал гуравдугаар сарын 07-нд эхлэх юм.
Мөрдөн байцаагчид уг шашны гаж үзэлтнүүдийг Маккензигийн заавраар дэлхийн төгсгөлд бэлтгэж байсан гэж үзэж буй. Задлан шинжилгээний үр дүнд олдсон цогцсуудын ихэнх нь өлсгөлөнд нэрвэгдэн нас барсан бол заримд нь мохоо эдээр үүсгэгдсэн гэмтэл, боомилсон шинж тэмдэг илэрсэн байна.
Цогцосуудын дийлэнх хэсэг нь удсан, хүчтэй задралд орсон тул хохирогчдыг ДНХ-ээр танихын тулд урт хугацаа шаардагдах ажээ.
Л.Сайнаа