Чилийн Ерөнхийлөгч асан Себастьян Пинера Чилид нисдэг тэрэгний ослоор нас баржээ. Тэрбумтныг тээвэрлэж явсан нисдэг тэрэг Чилийн өмнөд хэсгийн Лос Риос мужид осолдсон гэж албаныхан мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ дурдсан байна. Онгоцонд дөрвөн хүн зорчиж явсны гурав нь ослоос амьд гарсан гэнэ.
Осол болох үед тус бүс нутагт их хэмжээний хур тунадас орж байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн осолдсон эсэх нь тодорхойгүй байна. Пинерагийн цогцсыг Чилийн тэнгисийн цэргийнхэн олсон аж.
74 настай Пинера 2010-2014, 2018-2022 онуудад Чилийн ерөнхийлөгчөөр ажиллаж байлаа.
Талийгаач удирдагчийг оршуулах ёслол удахгүй болох Чилийн Ерөнхийлөгч Габриэль Борич мэдэгдээд гурван өдрийн үндэсний гашуудал зарлана гэжээ.
Өнгөрсөн өдрүүдэд тус улсад 120 гаруй хүний амь насыг авч аймшигт түймрийн улмаас гашуудал зарлаад буй. Гэвч түүний нас барсан тухай гашуудлын өдрүүд хэзээ эхлэх нь тодорхойгүй байна.
Л.Сайнаа