Анх 2019 онд Канадын таван хоккейчныг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчилж байв. Гэвч буруугүй гэж үзээд тавьж явуулсан байдаг. Хэргийг дахин сөхөж, мөрдөн байцаалт явуулахад NHL-д тоглодог гэх уг таван мэргэжлийн хоккейчныг бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан саатуулах хангалттай нотлох баримт олжээ. Энэ нь анх хэрэг болсноос хойш зургаан жилийн дараах үйл явдал юм.
Канадын өсвөрийн хоккейн шигшээ багийн гишүүд байсан тэдэнд холбогдох хэргийг 2019 оны эхээр хаасан ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсны улмаас 2022 оны долдугаар сард сэргээжээ.
Хэрэг явдал "2018 онд Онтарио мужийн Лондон хотод Канадын дэлхийн өсвөрийн хоккейн багийн олон гишүүн өөрт нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн" гэж нэрээ нууцалсан эмэгтэй мэдүүлснээс эхлэлтэй. Яллагдан шалгагдаж буй таван эрэгтэй нь тус багийн гишүүд байсан юм.
Тэд одоогийн "New Jersey Devils" багийн төвийн тоглогч Майк Маклойд, хамгаалагч Кал Фут, Филадельфи Флайерсийн хаалгач Картер Харт, Калгари Флэймсийн төвийн тоглогч Диллон Дюбе, Оттавагийн сенатор асан довтлогч Алекс Форментон нар юм. Тэднийг буруутгасан тухай Канадын хоккейн цагдаагийн газраас гаргасан албан ёсны мэдэгдэлд дурджээ.
Тэдгээрээс Маклойдыг гэмт хэрэг үйлдээгүй ч хамт байлцсан гэх үндэслэлээр бэлгийн хүчирхийллийн нэмэлт зүйл ангиар буруутгаж байгаа юм. Тэд өөрсдийгөө буруугүй гэж булзсаар буй нь өмгөөлөгчдийнх нь өгсөн мэдээллээс харагдаж байгаа ажээ.
Л.Сайнаа