"Японы мисс"-ийн тэмцээний ялагч Украин гаралтай бүсгүй гэрлэсэн залуутай амрагийн харилцаатай байсан ил болж, улмаар тэр тэргүүн миссийнхээ титмээс татгалзлаа.
Өдгөө 26 настай Каролина Шиино хоёр долоо хоногийн өмнө Японы миссээр тодорсон ч Япон хүн биш гэх үндэслэлээр олон нийт ихэд шүүмжилсэн билээ.
Зарим нь түүнийг титэм зүүсэнд баяртай байсан бол үлдсэн хэсэг нь "Японы нүүр царай биш" гэж ихэд бухимдсан.
Энэ шуугиан дундаас орон нутгийн нэгэн сэтгүүл түүнийг нууц амрагийн явдалтай гэх мэдээлэл цацсан нь асуудлыг хурцатгав. Тодруулбал, "Shukan Bunshun" гэх сэтгүүлд гарсан нийтлэлд Шииног "гэрлэсэн нөлөө бүхий эмчтэй амрагийн харилцаатай байсан" гэж бичжээ. Одоогоор аль ч талууд олон нийтэд ямар нэгэн тодорхой тайлбар хийгээгүй байна.
Өнгөрсөн долоо хоногт тэмцээнийг зохион байгуулагчид уг мэдээлэлд өгсөн анхны хариултдаа Шииног хамгаалж, тэр залууг гэрлэсэн гэдгийг мэдээгүй гэж мэдэгджээ. Гэвч Даваа гарагт зохион байгуулагчид тухайн залуугийн залуугийн гэрлэлт, гэр бүлийн талаар мэдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Л.Сайнаа