Чилид гарсан ой хээрийн түймрийн улмаас 120 гаруй хүн амь үрэгдлээ гэж эрх баригчид Даваа гарагт мэдэгдээд, амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэх төлөвтэй байгааг анхаарууллаа.
Валпарайсо хотын Хууль зүйн эмнэлгийн үйлчилгээ өнөөдрийн байдлаар 122 хүн нас барсан гэжээ. Мөн 32 хүний цогцсыг таниулж, 40 хүний цогцсыг задлан шинжилгээнд хамруулж, 10 цогцсыг төрөл төрөгсдөд нь хүргэхэд бэлэн болсон талаар албаныхан мэдээллээ.
Тус улсын гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үндэсний алба (SENAPRED) одоогоор улсын хэмжээнд 161 идэвхтэй түймэр асч байгаа тухай мэдээлэв. Албаны захирал Альваро Хормазабал хэлэхдээ, гал сөнөөгчид эдгээр түймрийн 102-ыг нь унтраасан гэлээ. Одоогоор 19 ой хээрийн түймрийг ажиглаж байна гэж Хормазабал нэмж хэлэв.
Л.Сайнаа