Их Британийн хаан Чарльз III хорт хавдартай гэж оношлогджээ. Тэрбээр саяхан түрүү булчирхайн хагалгаанд ороод эмнэлгээс гарсан юм. Магадгүй өнөөдрийг хүртэл олон нийтэд зарлахаас эмээж байсан асуудал нь байх эсэх тухай олон нийт маргаж буй. Харамсалтай нь тэр энэ тухай олон нийтэд зарлаж, хаан ширээнээсээ буух болсноо зарлаж байгаа тухай Букингемийн ордон даваа гарагт мэдэгдлээ.
75 настай Чарльз өнгөрсөн сард түрүү булчирхайн томролыг засах мэс засал хийлгэхээр Лондонгийн эмнэлэгт хэвтсэн. Улмаар хагалгаа амжилттай болсон гэж тухай үед хэвлэлүүд цуурч байлаа. Гэвч тийм биш бололтой.
Түүнд нарийвчилсан шинжилгээ хийж үзэхэд хорт хавдрын хэлбэр илэрсэн байна. Хааны эх сурвалж CNN-д хэлэхдээ, илэрсэн хорт хавдар нь түрүү булчирхайтай нь огт хамаагүй гэнэ. Мөн ямар төрлийн хорт хавдар болохыг зарлаагүй байгаа юм.
Ямартай ч тэр яаралтай эмчилгээнд орсон, биеийн байдал хэвийн байгаа ажээ. Эмч түүнд үүрэгт ажлаа өгөх хэрэгтэй тухай зөвлөсөн нь дээрх шийдвэрийг гаргах үндэс болсон байна.
Хаан саяхан хийлгэсэн хагалгааныхаа дараа Режентийн цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох Лондонгийн клиникт гурван шөнийг өнгөрөөсөн. Улмаар эмнэлгээс өөрийн бэр Уэльсийн гүнж Кэтриний хамт гарсан. Тус эмнэлэгт Кэтрин хэвлийн хөндийн мэс ажилбарт орсон юм.
Л.Сайнаа