Шивээсийг бид насан туршийн зүйл байлгахаар хийлгэдэг. Магадгүй зарим нь хийлгэснийхээ дараа харамсдаг л байх. Тэгвэл өнгөрөгч ням гарагт болсон 66 дахь удаагийн Греммийн шагнал гардуулах ёслолын үеэр 25 настай Парис Жексон төрх олны анхаарлыг ихэд татав.
Учир нь тэр шагнал гардуулах ёслолд өөрийн 80 гаруй шивээсийг арилгажээ. Парис-Майкл Кэтрин Жексон Америкийн загвар өмсөгч, жүжигчин, дуучин юм. Бид түүнийг алдарт Майкл Жексон, Дебби Роу нарын охин гэдгээр нь сайн мэднэ. Түүний бие дээрх 80 гаруй шивээсийг ор мөргүй арилгахын тулд хоёр нүүр будагчаас бүрдсэн баг нийт хоёр цаг зарцуулсан гэнэ. Жексон уг хувиргалтаа нүүр будалтын "CoverFx" брэндтэй хамтран хийжээ. Шивээ өнгөлөн далдлах нь алдартнуудын дунд чухал, бас түгээмэл арга байж чаддаг.
Жексон 1998 оны дөрөвдүгээр сарын 03-нд Калифорни мужийн Беверли Хиллс дэх "Spaulding Pain" эмнэлгийн клиникт төрсөн. Эцэс эх нь түүнийг олсноо Францад байхдаа мэдсэн учир нийслэл хот Парисаар нэрлэжээ.
Л.Сайнаа