Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ ням гарагт "Учиртай гурван толгой" дуурийг толилуулна. Дуурийн гол дүр Юндэнд А.Бүүвэйбаатар, Нансалмаад М.Дариймаа, Хоролмаад гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Балганд гавьяат жүжигчин О.Хүрэлбаатар гоцлохоор болжээ.
Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолыг 1934 онд “Бөмбөгөр ногоон” театрын тайзнаа жүжиг, 1942 онд “Учиртай гурван толгой” хөгжимт жүжиг, 1950 онд аялгуут жүжиг, 1976 онд “Учиртай гурван толгой” дуурь хэлбэрээр тавьж байжээ.