АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан тайланд дурдсанаар, Кунардын "Хатан хаан Виктория" хөлөг онгоцны 107 шөнийн аялалын үеэр гурван долоо хоногийн турш 100 гаруй зорчигч болон багийн гишүүд хүнд өвджээ.
Тодруулбал, онгоцонд явсан 139 хүн буюу 123 зорчигч, багийн 16 гишүүдэд суулгалт, бөөлжих зэрэг ходоод гэдэсний шинж тэмдэг илэрсэн байна. Улмаар тэнд цэвэрлэх, халдваргүйжүүлэх ажлыг явуулж, өвчтэй зорчигч, багийн гишүүдийг тусгаарласан гэж тайланд дурджээ. Өвчний шалтгаан тодорхойгүй байна.
"Хатан хаан Виктория" нэгдүгээрр сарын 11-нд Английн Саутхэмптон хотоос хөдөлж, 107 шөнийн аялалдаа гарсан. Аяллын энэ хэсэг нэгдүгээр сарын 22-нд Флоридагийн Форт-Лодердейлээс хөдөлж, Аруба, Гватемал, Кабо Сан Лукас, Сан Франциско зэрэг газруудад саатжээ. Онгоцонд нийт 1824 зорчигч, багийн 967 гишүүн байна.
Л.Сайнаа