АНУ-ын Тагнуулын төв газрын түүхэн дэх хамгийн том мэдээлэл задруулсан хэргээр Тагнуулын төв газрын ажилтан асан 40 жилийн хорих ял оноолоо гэж Нью-Йорк хотын өмнөд дүүргийн прокурорын газар пүрэв гарагт мэдэгдлээ .
2016 онд "WikiLeaks" сайтад олон тооны нууцын зэрэглэлтэй мэдээллийг шилжүүлсэн хэрэгт буруутгагдаж байсан Жошуа Шульте 2022 онд үндэсний батлан хамгаалахын талаарх мэдээллийг хууль бусаар цуглуулж, дамжуулсан, эрүүгийн мөрдөн байцаалт, тангарагтны шүүх хуралдаанд саад учруулсан зэрэг бусад хэргүүдээр ял сонссон.
Мөн 2023 онд хүүхдийн садар самууныг харуулсан бичлэг хүлээн авч, хадгалж, тээвэрлэсэн хэрэгт буруутай гэж АНУ-ын Прокурорын газраас мэдэгдэв.
Тэрбээр ТТГ-ын Кибер тагнуулын төвд компьютерийн инженерээр ажиллаж байсан нэгэн гэдэг. Шульте шүүх хурал дээр өөрийгөө хамгаалсан. Өмнөх шүүх хурал 2020 онд тангарагтны шүүх дээр өндөрлөсөн байдаг.
АНУ-ын хуульч Дэмиан Уильямс "Жошуа Шульте Америкийн түүхэн дэх хамгийн бүдүүлэг, харгис тагнуулын гэмт хэргүүдийг үйлдэж эх орноосоо урвасан. Шульте ажиллаж байхдаа ТТГ-ын аюулгүй байдлын зөрчлийн эсрэг хариу арга хэмжээ авсан өшөөгөө авахыг эрэлхийлж, манай үндэсний аюулгүй байдалд хэмжээлшгүй их хохирол учруулсан" гэжээ.
Л.Сайнаа