ЭШЛЭЛ 1
Би Монгол хэмээх нэрийг эвсэлгүй ч гэсэн утга агуулдаг байгаасай гэж хүсдэг. Монголчууд бид эвсэг хүчтэй байхдаа газар нутаг, шашин шүтлэг, зөрчил тэмцлээс ангид эх гүрэн байгуулж, нэг хууль цаазын дор амар амгалан нэгэн айл болгон төвшитгөх агуу их манлайллыг бүтээж байсан түүхтэй.
ЭШЛЭЛ 2
Харамсалтай нь өнөөдрийн Монгол манлайлал байтугай өрөөлд дээрэлхүүлж, гаднаа хямралтай дотроо айдастай болжээ.
ЭШЛЭЛ 1
Монголчууд бидний санаа, хараа хоёр өнгөрснийг тойрон эргэж, бид цагтаа ялагдашгүй мэт байсан. Гэтэл өнөөдөр санаа алдахаас цаашгүй болсон.
ЭШЛЭЛ 4
Үүний учир шалтгаан ердөө шунал л юм. Улс төрд шунал ихсэж улмаас улс төр нь удирдах чадвараа алдаж гажуудсанд оршино.
ЭШЛЭЛ 5
Би ч мөн элэг нэгт Монголчуудынхаа адил эвийг сахидаг, иргэдээ хамгаалдаг, шинжлэх ухаанчаар ханддаг, нийгэм нь айдасгүй, амар амгалангаар дүүрэн хүчирхэг Монголоо сэтгээн цогцлоохыг хүсэж байна.
ЭШЛЭЛ 6
1990 оны коммунист удирдлагууд эв эеийг эрхэмлэн сахиж, ардчилал эрх чөлөөг хүсэгч залуучуудтайгаа ойлголцож, бүгд нэгдээд харийн нөлөөнөөс Монголоо чөлөөлж чадсан түүхтэй.
ЭШЛЭЛ 7
Коммунист дэглэм унаж, яах учраа мэдэхгүй ядуу зүдүү ч гэлээ Монгол хүний сэтгэлгээнд хадгалагдаж байсан капиталист ухаанаар ганзгын наймаанаас зах зээлийн эдийн засгийн замналаа эхэлсэн.
ЭШЛЭЛ 8
Ардчилал бүтээх замналд өмнөх нийгмийн коммунизмийн угжирсан үлдэгдэл, өнөө цагийн шуналтан нь улстөрч болж бул хар чулуу болсноор ардчилал эрүүлээр бойжиж чадсангүй.
ЭШЛЭЛ 9
Эдийн засаг ч мөн зах зээлийн замаар тууштай замнасангүй. Төр нь бизнесээс савраа татсангүй.
ЭШЛЭЛ 10
Улс төрийн эрх мэдэл улсаа хөгжүүлэх биш улстөрчдийн хөлжих хэрэгсэл болон замхарав
ЭШЛЭЛ 11
Эрх мэдэл иргэдэд биш улс төрийн намын удирдах бүлэгт төвлөрсөн. Монгол хууль хүний царай хардаг, төрд төмөр нүүрээ үзүүлдэг улны хэмээх доод нэгэн давхаргатай. Төрийн нэрээр дургидаг улс төрийн гэгдэх дээд нэгэн давхаргатай.
ЭШЛЭЛ 12
Хүний эрх ч үйлчлэлийн хувьд царай хардаг. Эрх бүхий даргад хайр, эрх мэдэлгүй иргэдэд зайл гэдэг.
ЭШЛЭЛ 13
Монголын эдийн засаг нэг талаасаа коммунист ч юм шиг, капталист ч юм шиг. Эсвэл эдийн засгийн тогтвортой бодлого байхгүй ч юм шиг.
ЭШЛЭЛ 14
Улс төрийн нам ба удирдах зөвлөлд төсөв зарцуулах эрх, төрийн албаны томилгооны далд эрх байдаг учраас төсвөөс саах, төрийн өмчийг самрах, төрийн албыг зарах гээд улс төр нь өөрөө ашигтай бизнес болон хөгжсөн.
ЭШЛЭЛ 15
Улсын төсвийг улстөрчдийг тэтгэх сан хэмээн хэлэхэд хол зөрөхгүй.
ЭШЛЭЛ 16
Улс төрийн намын гишүүдийн тоо нэмэгдэхийн хэрээр төрийн алба дарга нараар данхайж, тэднийг тэжээхэд зарцуулагддаг.
ЭШЛЭЛ 17
Улстөрчид төсөв өө саагаад, төрийн өмчийг самраад, төрийн албыг зараад ч ханадаггүй. Тэд өөрсдийн зохиосон элдэв хууль журмаар халхалсан дарамт бүхий үйлдлээр хувийн хэвшлийг авлигалдах нөхцөлийг бүрдүүлдэг.
ЭШЛЭЛ 18
Улстөрчид, хувийн хэвшилийнхэн эдийн засгаа хүчирхэгжүүлэхийн тулд эмээлийн хоёр бүүрэг лугаа адил хамтрагчид байх ёстой. Гэтэл үгүй. Улстөрчид хэвийн хэвшлийнхэнээс мэдлэгээрээ хол хоцрогдсон. Тэд үүнийгээ ч мэддэггүй.
ЭШЛЭЛ 19
Өртэй хүн хүний өлмий дор гэгчээр барьцаалагдсан Монгол хэний өлмий дор, хэзээ орох вэ гэдэг нь цаг хугацааны л асуудал.
ЭШЛЭЛ 20
Хүнийг төрийн бодлогын төв байлгана гэсэн лоозон байгаа болохоос биш бодлого нь манай төрд байгаагүй.
ЭШЛЭЛ 21
Бид хүн л болсон хойно хүсэл мөрөөдөл тээдэг. Харин түүнийгээ гадаад улс орноос л атаархан хардаг. Бид яагаад хөгжиж болдоггүй юм бол гэх зарчмын асуултын тавьдаг. Өөр хоорондоо ярилцан хасалдаг.
ЭШЛЭЛ 22
Монгол эвсэж, хүчээ нэгтгэж асаж унтахын зааг дээр байгаа суртал дээр хэт цахиур цохиж, хөгжлийн галыг бадраах цаг нь болсон. Гагцхүү Монголчууд бид хөгжье, баяжье гэх нэгэн зорилго дор хүчийг нэгтгэж Үндэсний эвсэлийг шүүмж, зөвлөмжөөр дэмжихийг уриалж байна.
ЭШЛЭЛ 23
Үндэсний эвсэл нь улс төрийн намд төвлөрсөн эрх мэдлийг чөлөөлөхийг эн тэргүүнд чухалчилж, эдийн засаг нийгмийн нийцэт бодлого боловсруулж, иргэдээ итгэлийн хүчтэй болгохыг бодлогынхоо цөм болгоно.
ЭШЛЭЛ 24
Үндэсний эвсэл нь хүний эрхийг тэгш дээдлэх, эрх зүйн шинчлэлд тэмүүлнэ. Ерөнхийлөгчийн гадаад болон ногоон бодлогыг тууштай дэмжигч хамтрагч нь байна.
Сэтгэгдэл (31)