Холивудын алдарт жүжигчин Брюс Уиллис, Деми Мур нар 20 гаруй жилийн өмнө салсан ч дотно хэвээр буй. Мур саяхан "Feud: Capote vs.The Swans " хэмээх шинэ шоугаа сурталчилж байхдаа Уиллисын эрүүл мэндийн талаарх мэдээллийг олон нийтэд дэлгэсэн байна.
Мур "Өглөөний мэнд Америк" нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Тэр маш сайн байгаа" гэжээ. Уиллис ой санамжаа алдах өвчнөөс болж карьераа орхино гэж 2022 онд зарлаж байв. Тэрбээр тархины дэвшилтэт эмгэг болох фронтотемпораль дементи (FTD) гэж оношлогджээ .
Мур, Уиллис нар 2000 онд салсан. Румер, Скаут, Таллула хэмээх насанд хүрсэн гурван охинтой. Тэд олон жилийн турш амьдралын туршлагаа хуваалцсаар ирсэн юм. Уиллис Эмма Хэминг Уиллистэй гэрлээд 16 гаруй жил болж байгаа бөгөөд Мэйбел, Эвелин хэмээх хоёр охинтой.
Л.Сайнаа