Их Британийн нийслэл Лондон хотын цагдаа нар мягмар гаргийн үүрээр харваа сумаар зэвсэглэн байшин руу орохыг завдсан этгээдийг буудан хөнөөсөн тухай мэдэгджээ.
Орон нутгийн цагаар даваа гаргийн өглөөний 04.55 цагт Лондонгийн зүүн өмнөд хэсэгт орших Байуотер Плэйс хотхон дахь оршин суугчид зэвсэгтэй этгээд хүчээр дотогш орох гээд байна гэх дуудлагыг өгчээ.
Цагдаагийнхан "30 гаруй настай эр уг газрын оршин суугчдыг хохирооно гэж заналхийлсэн" гэж мэдэгдэлд дурджээ. Мөн цагдаа нарын шаардлагыг биелүүлээгүй, халдах гэж оролдсон тул буудсан гэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)