Лондонгийн цагдаа нар лхагва гаргийн шөнө болсон "аймшигтай хэрэг"-ийн үеэр хохирсон хүмүүсийн дунд хоёр хүүхэд байсан хэмээн мэдэгдлээ. Үл таних этгээд хохирогчийн дээрээс идэмхий бодис шидэж, есөн хүн гэмтсэн юм. Одоогоор хэрэгтнийг эрэн хайж буй.
Сэжигтэн халдлагын дараа Лондоны өмнөд хэсгийн Клапхам дүүрэг дэх хэргийн газраас зугтаж байхыг харсан гэрч байгаа гэж цагдаагийн газраас мэдэгдэв.
Есөн хүн шархадсаны дотор эхний хохирогчдод тусалсан гурван том хүн, бага зэргийн бэртэлтэй эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн гурван цагдаагийн алба хаагч гэмтжээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн. Уг идэмхий бодис юу болохыг тогтоох туршилтууд үргэлжилж байгаа гэнэ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)