Мягмар гарагт холбооны тангарагтны шүүх Оросын тэрбумтан, олигарх Дмитрий Рыболовлевыг "Sotheby's" дуудлага худалдааны төвийн үйл ажиллагаанаас хэдэн арван сая ам.доллар залилсан гэж буруутгалаа.
Рыболовлев "Sotheby's"-ийг Швейцарийн урлагийн дилер Ив Бувьетэй хуйвалдан, хууран мэхэлж, Леонардо да Винчитэй холбоотой Христийн дүрслэл болох "Салватор Мунди" зэрэг дөрвөн бүтээлийг үнэд хүргэсэн хэмээн буруутгагджээ. Энэ нь дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн үнэтэй урлагийн бүтээл байсан юм.
Хувийн эзэмшлийн Sotheby's компани "Бувье худал хэлсэн байж магадгүй гэдгийг мэдэхгүй. Рыболовлевтой хийсэн харилцаандаа хариуцлага хүлээхгүй гэдгээ удаан хугацаанд нотолж ирсэн. Бувие яллагдагч биш. Ямар ч буруу зүйл хийгээгүй" гэж мэдэгджээ.
Өдгөө 57 настай Рыболовлев калийн бордоогоор хөрөнгөө босгож, өнөөгийн байдлаар 6.4 тэрбум ам.долларын хадгаламж үүсгэсэн гэж "Forbes" сэтгүүл мэдээлжээ. Тэрбээр мөн Монакогийн хөлбөмбөгийн багийн эзэн юм. Гэвч тэр багаа энэ жил худалдахаар төлөвлөж байгаа гэж мэдээлсэн.
Тэр Бувьетэй хийсэн 38 өөр урлагийн бүтээлийн наймаанаасаа ойролцоогоор нэг сая ам.доллар залилсан байж болзошгүй гэж хэвлэлүүд мэдээлэв. Тэдгээрийн дунд "Салватор Мунди" байсан. Бувье уг бүтээлийг 80 сая ам.доллараар худалдаж авсан даруйдаа 127.5 сая ам.доллараар тухайн үеийн үйлчлүүлэгчдээ зарсан гэдэг.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)