Төрийн өмчит төмөр замын "Saudi Arabia Railways" (SAR) компани Ойрх Дорнодын вант улсад анхны тансаг галт тэрэг явуулахаар Италийн "Arsenale" групптэй 200 сая Саудын риал буюу 53.33 сая ам.долларын гэрээ байгуулжээ.
Саудын Араб 2019 оноос олон улсын аялал жуулчлалыг дэмжихэд анхаарлаа хандуулж эхэлсэн юм. Ойрх Дорнодын хаант улс тэр цагаас хойш жуулчдыг татахын тулд бүхий л талын бүтээн байгуулалтыг хийжээ. Мөн сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарт томоохон хөрөнгө оруулалт хийж, Саудын Арабын баруун хойд хэсэгт 500 тэрбум долларын өртөгтэй загвар хотыг байгуулсан. Одоо Саудын Араб тансаг зэрэглэлийн галт тэрэгний зах зээлд хөрөнгө хаяж, аялал жуулчлалын үр дүнтэй аргуудыг ашиглаж эхлэв.
Саудын Арабын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, шинэ галт тэрэг 2025 оны сүүлээр ашиглалтад орно. "Dream of the Desert" нэртэй уг гал тэрэг нь нийслэл Рияд хотоос хойд хилийн ойролцоо орших Курайят хүртэл тансаг зэрэглэлийн аялал хийх боломжийг бүрдүүлэх ажээ.
1300 км үргэлжлэх уг зам нь Саудын Арабын элсэн цөлийн үзэсгэлэнт газрууд болон Мөндөр хотыг дайран өнгөрөх гэнэ. Саудын Арабын соёл, уламжлалыг харуулсан загвартай бүтээгдэх уг галт тэрэг нь 40 бүхээгтэй байна. Түүнчлэн нэг удаадаа 82 зорчигчийг хүлээн авах боломжтой гэнэ.
Саудын Арабын Хант Улс нь Арабын хойгийн ихэнхийг эзлэн орших Баруун Азийн орон юм. Баруун хойд талаараа Йордан, хойд ба зүүн хойд талаараа Ирак, зүүн талаараа Кувейт, Катар, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират Улс, зүүн өмнөд талаараа Оман, өмнөд талаараа Йемен орнуудтай хиллэдэг. Зүүн хойд талд нь Персийн булан, баруун талд нь Улаан тэнгис оршдог. Саудын Арабын хүн ам нь ойролцоогоор 27.6 сая бөгөөд газар нутаг нь 2,150,000 километр квадрат орчим ажээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)