Украины ерөнхийлөгч Владимир Зеленский, Украины армийн армийн командлагч Валерий Залужный нарын хоорондын маргаан хурцадсан тухай хэвлэлүүд мэдээлж байсан нь саяхан. Тэгвэл өнгөрсөн даваа гарагт тус улсын ерөнхийлөгчийн албанд болсон уулзалтад Валерий Залужныйг дуудаж, түүнийг ажлаас нь халж буйгаа мэдэгдсэн тухай CNN агентлаг мэдээллээ.
Одоогоор албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа. Мөн Залужный лхагва гаргийн оройны байдлаар албан тушаалдаа хэвээр байгаа юм. Гэвч эх сурвалжийн мэдээлснээр долоо хоногийн эцэс гэхэд ерөнхийлөгчийн зарлиг гарч, тэр ажлаа өгөх төлөвтэй байна.
Хоёр жил орчмын өмнө Оросын бүрэн түрэмгийлэл тус улсыг нөмөрснөөс хойш анхны томоохон цэргийн эргэлт тус улсад болно гэгдэх болсон нь уг халаа, сэлгээтэй холбоотой гэх яриа ч бий.
Даваа гаргийн орой Залужныйг огцруулсан тухай цуурхал нь өнгөрсөн жил Украины сөрөг довтолгоо амжилтгүй болсны дараа ерөнхийлөгч болон түүний хооронд үүссэн хагарлын цууралт ч байж мэдэх юм.
Л.Сайнаа