АНУ-ын Агаарын цэргийн хүчний "F-16" сөнөөгч онгоц өчигдөр буюу лхагва гарагт Өмнөд Солонгосын эргийн ойролцоо осолдов. Сүүлийн нэг жил хүрэхгүй хугацаанд АНУ-ын армийн Солонгост байрладаг байлдааны онгоцнуудын нэг гурав дахь удаагийн осолдсон тохиолдол энэ боллоо.
Нийслэл Сөүлээс өмнө зүгт 180 км-ийн зайд орших Кунсан агаарын баазын мэдээлснээр, хэрэг явдал Солонгосын хойгийн баруун хэсэгт болсон сургуулилтын үеэр, орон нутгийн цагаар өглөөний 8:41 цагийн орчимд болсон байна.
Азаар нисгэгч ослоос хойш 50 минутын дараа эсэн мэнд олдсон гэж Агаарын цэргийн хүчний мэдэгдэлд дурджээ. Нисгэгч ухаан саруул байсан тул анхны тусламж үзүүлэх шаардлагагүй, харин нарийн шинжилгээнд хамруулахаар эмнэлэгт хүргэсэн байна.
Нисгэгчийн харьяалагддаг наймдугаар сөнөөгч жигүүрийн командлагч, хурандаа Мэттью Гаетке мэдэгдэлдээ, “Бидний нисгэгчид хурдан эдгэх боломжийг олгосон БНСУ-ын аврах хүчин болон багийнхаа хамт олонд маш их талархаж байна. Одоо бид нисэх онгоцыг хайх, сэргээх ажилд анхаарлаа хандуулах болно" хэмээв.
Ослын шалтгааныг судалж байна гэж баазаас мэдээллээ. Лхагва гаргийн осол нь нэг жилийн хугацаанд Өмнөд Солонгост болсон "F-16" онгоцны гурав дахь осол гэж бүртгэгдээд буй ч осол болоод буй үндсэн шалтгааныг олж чадаагүй л байгаа юм.
Л.Сайнаа