Өнгөрсөн мягмар гарагт Канзас мужийн цэцэрлэгт хүрээлэнгийн хогийн савнаас бейсболын домогт тоглогч Жеки Робинсоны хулгайд алдагдаад байсан хөшөөг олжээ. Цагдаа нар уг гутамшигт үйлдлийн гэм буруутныг хайж буй.
Уг хөшөөг өнгөрсөн долоо хоногт Вичита дахь МакАдамс цэцэрлэгт хүрээлэнгээс хулгайлсан юм. Хулгайч нар хөшөөг шагайгаар нь тайрч, ачааны машин руу шидэж байгаа нь хяналтын камерт бичигдэн үлдсэн.
Хамгийн хачирхалтай нь түүний хөшөөг Канзас мужийн Гарви цэцэрлэгт хүрээлэнгийн нэгэн хогийн саванд шатаасан байдалтай хаяжээ.
Л.Сайнаа