Өнгөрсөн амралтын өдөр Аризона мужид амьдардаг Бингхэм гэх эр гэр бүлийнхээ хамт Солт голд завиар зугаалж, шумбах үедээ тэртээ 1995 онд хэн нэгний гээсэн түрийвчийг олж, эзэнд нь буцаан өгчээ.
Усны гүн 15 метр байсан гэнэ. Түрийвчэнд Жулиа Хсиа гэх эмэгтэйн 28 жил гээсэн Sears, JCPenny зээлийн карт, үнэмлэх зэрэг байжээ.
Бингхэм хэдэн сарын турш Хсиаг онлайнаар хайж, эцэст нь түүнтэй холбогдож чаджээ. Чикагод амьдардаг Хсиа 1995 онд Аризона дахь үеэл эгч Арнольд дээрээ тэр үеийн найз залуу Пол болон түүний 6 настай үеэл Мэтью нарын хамт зочилж, улмаар түрийвчээ голын усанд унагасан аж.
Л.Сайнаа