Энэтхэгийн өмнөд хэсгийн Керала мужийн шүүх Бхаратия Жаната намын орон нутгийн удирдагчийг хөнөөсөн хэргээр 15 хүнд цаазаар авах ял оноолоо. Ранжит Среенивасан 2021 онд гэр бүлийнхээ гишүүдийн нүдэн дээр алагдсан юм. Уг үйлдлийг золгүй аллага гэж тодорхойлсон.
Цагдаагийн мэдээлснээр эдгээр 15 хүн 2022 оноос хориглосон, лалын шашинт бүлэг болох Энэтхэгийн Ардын Фронт (PFI) бүлэглэлтэй холбоотой гэжээ. Тэд дээд шатны шүүхэд давж заалдах эрхтэй юм.
Керала мужийн Алаппужа дүүргийн шүүх нэгдүгээр сарын 20-нд эдгээр хүмүүст тогтоолыг нь уншив. Дээрх үйл ядлын дараа Среенивасаны эхнэр Лиша хэлэхдээ, "Бидний сэтгэл санааны хохирол нөхөж баршгүй. Гэхдээ энэ шийдвэр намайг тайвшруулж байна" гэв.
Среенивасан 2021 оны 12 дугаар сарын 19-нд Алаппужа дахь гэртээ ээж, эхнэр, охиныхоо нүдэн дээр бусдын гарт алагдсан. Цагдаагийнхан мөрдөн байцаалтын явцад 15 ялтны найм нь хүн амины хэрэгт шууд холбоотой байсан бол бусад нь гэрийн гадаа зэвсэг барин манаж байсан гэдгийг байцаалтын явцад мэджээ.
Тэдний зарим нь PFI-ийн гишүүд байсан бол зарим нь түүний улс төрийн нэгж болох Энэтхэгийн Социал Демократ Намд (SDPI) харьяалагддаг байв. 2022 онд BJP тэргүүтэй холбооны засгийн газар PFI-г террорист бүлэглэлтэй холбоотой гэж үзэн таван жилээр хориглосон. Среенивасаныг хөнөөсөн хэрэг Алаппужа дахь SDPI-ийн удирдагч К.С.Шаныг үл таних этгээдүүд хөнөөснөөс хэдхэн цагийн дараа болсон нь хачирхалтай.
Л.Сайнаа