Пакистаны Ерөнхий сайд асан Имран Хан улсын нууц задруулсан хэргээр 10 жилийн хорих ял авчээ. 2022 онд Ерөнхий сайдын үүрэгт ажлаасаа огцорсон Хан авлигын хэргээр ял сонсоод бараг гурван жилийн нүүр үзэж буй. Тэр өөрт нь тулгаж буй бүх хэргийг улс төрийн зорилготой, гүтгэлэг хэмээсэн.
Крикетчин асан тэрбээр өөрийн X хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлдээ, "Хоёрдугаар сарын 08-нд тайван байж, шударга бус явдал бүрийн өшөөг авах хэрэгтэй. Бид бол модоор жанчиж, чиглүүлдэг хонь биш гэдгйг тэдэнд хэл" хэмээн олон нийтэд уриалав. Уг өдөр нь сонгуулийн өдөр аж.
Имран Ханд Пакистаны Курешид, Равалпинди хотын Адиала шоронд байгуулагдсан тусгай шүүхээс 10 жилийн хорих ял оноолоо.
Шифрийн хэрэг гэж нэрлэгддэг уг хэрэгт нь Ханыг Ерөнхий сайд байх үед Вашингтон дахь Пакистаны Элчин сайдын Исламабад руу илгээсэн нууц дипломат захидлыг задруулсан гэх хэрэгтэй холбоотой тухай дурджээ. Энэ нь 2022 оны гуравдугаар сард эрх мэдлээсээ огцрохоос нэг сарын өмнө цуглаан дээр гарч ирсэнтэй холбоотой юм.
Имран Хан өнгөрсөн наймдугаар сард баривчлагдан Адиала шоронд хоригдож буй. Сүүлийн хэдэн сарын турш үргэлжилж буй тусгай шүүх хуралдаанд олон улсын хэвлэл мэдээллийнхэн оролцохыг зөвшөөрөөгүй юм. Дээрх шийдвэр гарснаас хэдхэн цагийн дараа Белужистан мужид болсон улс төрийн жагсаалын үеэр дэлбэрэлт болсны улмаас PTI компанийн дөрвөн ажилтан амиа алдаж, таван хүн шархаджээ. Цагдаа нар анхан шатны шалгалтаар тэсрэх бөмбөг илэрсэн гэж мэдэгдсэн ч хэн тавьсан нь тодорхойгүй байна.
Л.Сайнаа