"Бродвей" театрын хамгийн алдартай оддын нэг Чита Ривера 91 насандаа өвчний улмаас таалал төгссөнг гэр бүлийнхэн нь нотлов. "Тони"-гийн шагналт жүжигчин тэрбээр 70 жилийн турш театрын карьераараа үргэлжлүүлсэн нэгэн гэдгээрээ алдартай.
Түүний хамгийн онцлох дүрд “West Side Story” киноны Анита, “Баяртай шувуу” киноны Роуз зэрэг багтана. Ривера 1933 онд Вашингтон хотод Пуэрто-Рико эцэг, Шотланд, Ирланд гаралтай ээжийнхээ охин болон мэндэлжээ. Тэрбээр 1950-иад онд Бродвейн карьераа эхлүүлж, Кан-Кан, Ноён Гайхалтай зэрэг продакшны дүрд тоглож байжээ.
1957 онд тэрбээр "West Side Story" киноны анхны жүжигчдийн бүрэлдэхүүнд багтаж, Анитагийн дүрд тоглосон нь түүнийг Бродвейн од болох замыг тавьсан юм. Тун удалгүй Ривера Дик Ван Дайктай хамт "Bye Bye Birdie" мюзиклийн Роузын дүрээр Тони шагналд нэр дэвшсэн. Тэрбээр олон жилийн турш дуулж, бүжиглэж, Бродвэйн хит дуунуудыг бүтээжээ. Ривера хамгийн сүүлд 2015 онд Бродвейн тайзанд гарсан юм.
Л.Сайнаа