Их Британийн хаан III Чарльз түрүү булчирхай томрох өвчний улмаас хагалгаанд орж, улмаар өчигдөр буюу даваа гарагт Лондон хотод байх нэгэн хувийн эмнэлгээс гарчээ. Букингемийн ордон "75 настай хаан эмнэлгээс гарсан, эмч түүнд гам барих хэрэгтэй гэж хэлсэн" хэмээн мэдэгдэв.
Тэрбээр "Эмнэлгийн баг хамт олонд, дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүст талархал илэрхийлье. Сүүлийн өдрүүдэд хүлээн авсан бүх эелдэг мессежүүдэд талархаж байна" гэжээ. Хаан баасан гаргаас эхлэн Лондонгийн клиник гэгддэг Режентийн цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох хувийн эмнэлэгт гурван шөнийг өнгөрөөсөн. Одоогоор түүний биеийн байдал сайн байгаа гэнэ. Энэ хугацаанд түүний эхнэр Камилла сахиур байв.
Өвчин ороосон гэгдээд буй хааны гэр бүлийн өөр нэг гишүүн Уэльсийн хунтайж Уильямын эхнэр гүнж Кэтрин ижил хувийн эмнэлэгт хэвлийн хөндийн мэс ажилбар хийлгэсэн. Тэр хадам ааваасаа хэдхэн цагийн өмнө эмнэлгээс гарсан юм. Гүнж хоёр долоо хоногийн өмнө хэвлийн хөндийн хагалгаанд орохоор Лондонгийн клиникт ирсэн.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)