Хөгжлийн банк бол эдийн засгийн тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экпортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсгэврийг бүдүүлэх зорилготой юм. Өнгөрсөн жилүүдэд уг зорилгоосоо хазайсан ч дахин урагшилж, үүргээ үе шаттай биелүүлсээр буй. Иймд Хөгжлийн банкны амжилттай хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг цувралаар хүргэж байна.
Нэг. “Амгалан дулааны станц барих” төсөл
“Амгалан дулааны станц барих” төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын зүүн бүсийг дулааны эрчим хүчээр хангаж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийг дулааны найдвартай эх үүсвэрт холболоо. Ингэснээр тухайн бүсэд шинээр орон сууц барих боломж бүрдэж, иргэдийн тав тухтай амьдрах, ажиллах орчныг сайжруулсан юм. Тус төслийн бүтээн байгуулалтыг 2013-2015 онд хэрэгжүүлсэн. Амгалан дулааны станц нь 2021 онд Улаанбаатар хотын нийт дулааны эрчим хүчний хэрэглээний 10.9 хувийг хангаж ажилласан юм.
"Амгалан дулааны станц" ТӨХК-ийн өргөтгөлийн төслийг 2022 онд эхлүүлж Хөгжлийн банкнаас 42.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд 2024 оны эхний улиралд бүтээн байгуулалтын ажлыг дуусгахаар төлөвлөжээ.
Хоёр. "Газрын тос боловсруулах үйлдвэр барих" төсөл
Уг төслийг хэрэгжүүлснээр түлш, шатахуунаа дотооддоо үйлдвэрлэж, газрын тосны эцсийн бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах боломж бүрдэнэ. Мөн импортын хараат байдал болон гадаад валютын гарах урсгалыг бууруулах зэрэг олон давуу тал бий болох юм.
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр дараах бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгээд байна.
• 27 км төмөр зам – 100%
• 17 км авто зам - 100%
• Дэд станц, 17 км цахилгаан хангамжийн ажил - 100%
• Үйлдвэрийн талбайн тэгшилгээ, усан хангамжийн худгийг хамгаалах хашаа - 100%
• Үйлдвэрийн ажиллагсдын 550 айлын орон сууц – 63% (гүйцэтгэлээр үргэлжлүүлэн санхүүжүүлж байна)
Гурав. “ДЦС-4” ТӨХК-ийн 123.0 МВт-ын өргөтгөл
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр “ДЦС-4” ТӨХК-ийн 123.0 МВт-ын өргөтгөл, “ТУРБОАГРЕГАТ №1-4 ШИНЭЧЛЭЛ”+89 МВт-аар нэмэгдүүлэх төслийг амжилттай хэрэгжүүллээ.