Даваа гарагт Японы мисс шалгаруулах тэмцээн болж, уг тэмцээнд Украин гаралтай, Европ трөхтэй бүсгүй түрүүлсэн нь олны шүүмжллэлийг дагуулаад байна.
Украинд төрсөн 26 настай загвар өмсөгч Каролина Шиино бүсгүй таван настайдаа Япон руу нүүж, Нагоя хотод өссөн байна. Тэрбээр тус тэмцээнд түрүүлсэн анхны Украин гаралтай бүсгүй юм. Гэвч түүний иргэншил Япон билээ.
Зарим нь түүний ялалтыг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн бол зарим нь түүнийг "Японы мисс"-ийн дүрд тохирохгүй гэцгээж байна.
Ариана Миямото 2015 онд Японы миссийн титмийг хүртсэн анхны холимог угсааны эмэгтэй болсноос хойш бараг 10 жилийн дараа түүний ялалт тохиож байна.
Тэр үед Япон ээж, Африк гаралтай Америк аавтай Миямото ялалт байгуулсан нь "холимог үндэстний хүн тэмцээнд түрүүлэх эрхтэй байх юу?" гэсэн маргааныг хөндсөн билээ.
Л.Сайнаа