1990-ээд оноос хойш байнгын аялал хийсэн АНУ-ын Калифорни мужийн оршин суугч эр 1136 ширхэг зочид буудлын түлхүүрийн картын цуглуулж, Гиннесийн дээд амжилтыг тогтоожээ.
Мортен Соеренсен 90-ээд онд бизнесээр аялж эхэлснээс хойш түүний цуглуулга эхэлсэн бөгөөд ихэнх зочид буудлууд түүнд түлхүүрийн картаа бэлэг дурсгалын зүйл болгон хадгалах боломжийг олгодог байсан ажээ.
"Анхны картаа тэр Нью-Йорк дахь Хилтон 'Pearl River' буудлаас цуглуулж байсан" гэж тэрdээр Гиннесийн амжилтын номонд бичжээ.
Түүний цуглуулга цагаан толгойн үсгээр бичсэн цомогт хадгалагддаг. Хамгийн хачирхалтай нь уг картууд тус бүр өөр өөр зочид буудлынх юм.
Л.Сайнаа