Баасан гарагт Лондонгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн Их Британийн хаан III Чарльз түрүү булчирхайн мэс засал хийлгэж байна. Учир нь түүний түрүү булчирхай томорсон гэнэ. Уг шийдвэрийг тэр өнгөрсөн онд гаргасан.
Түрүү булчирхай нь эрэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтний нэг бөгөөд давсагны доод хэсэгт шээсний сувгийг хүрээлэн оршдог хушганы хэмжээтэй эрхтэн юм. Түрүү булчирхайн хоргүй томрол нь эрчүүдэд нас ахихад түгээмэл тохиолддог эмгэг. Томорсон түрүү булчирхай нь давсагнаас шээс гарах урсгалыг саатуулах, шээхэд хүндрэлтэй шинж тэмдгүүдийг учруулна.
Өдгөө 74 настай түүний хувьд өндөр хяналтан дор мэс засал хийлгэсэн гэх мэдээлэл буй.
Л.Сайнаа