АНУ-ын Мэн мужийн Кармел хотын менежер Кевин Хоуэлл дөрвөн настай хүүгээ мөсөн цөөрөмд живэхээс аварч, харамсалтайгаар өөрөө живж нас нас баржээ.
Өдгөө 51 настай Кевин Хоуэлл болон түүний хүү баасан гаргийн өглөөний 6:30 цагийн орчимд Этна цөөрмийн нэг хэсгийг гаталж явах үеэр мөс гэнэт цөмөрсөн байна. Хауэлл хүүгээ мөстэй уснаас гаргаж, нэг милийн зайд байх гэр лүүгээ явуулсан гэж Шерифийн албанаас мэдэгдэв.
Хүү гэр лүүгээ гүйж очоод, ээждээ юу болсон талаар ярьсан байна. Ээж нь хүүгээ гэртээ үлд гэж хэлээд, 911 рүү залгаж, нөхөртөө туслахаар яаравчлав. Түүнийг Кэти гэдэг. Тэр зангуу, олс бариад ус руу гүйсэн байна. Нөхрөө аврахаар оролдож байх үед мөс дахин цөмөрч, Кэти усанд унасан аж. Энэ үед Пенобскот дүүргийн шериф, мөрдөгч Жордан Нортон хэргийн газарт ирж, Кэтиг аварч чаджээ.
Гэвч Хауэллийн ул мөр байсангүй. Мөрдөгч Нортон Кэтиг гэрт нь хүргэж, хүүтэй нь уулзуулсан байна. Хэргийн газарт бусад эмнэлгийн тусламж, аврах багийнхан ирсэн бөгөөд үдээс хойш Мужийн загас агнуур, зэрлэг ан амьтдын хэлтсийн шумбагчид Хауэллийн цогцсыг олжээ.
Хоуэлл эхнэрийнхээ хамт 2014 онд мужийн нийслэл Аугуста хотоос зүүн хойд зүгт 50 милийн зайд орших Кармел руу нүүжээ. Тэдний хүү Сойер 2019 онд төрсөн байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)