Өнгөрсөн бямба гарагт "American Airlines" компанийн онгоц Хавайн Кахулуй нисэх онгоцны буудалд ослын буулт хийсний улмаас нэг зорчигч, таван онгоцны үйлчлэгч гэмтэл авчээ.
"American Airlines" CNN агентлагт "Америкийн агаарын тээврийн Лос-Анжелесаас (LAX) Мауи (OGG) чиглэлд нислэг үйлддэг 271-р нислэг OGG-д газардах үед асуудал гарсан" гэж мэдэгджээ.
Шархадсан зургаан хүнийг эмнэлэгт хүргэжээ. Онгоцонд 167 үйлчлүүлэгч, багийн долоон гишүүн байсан. "American Airlines"-ийн мэдээлснээр онгоцыг засвар үйлчилгээний багийнханд шалгуулахаар ашиглалтаас гаргасан гэжээ.
Холбооны Нисэхийн Захиргаа ослын буултыг мөрдөн шалгахаа мэдэгдлээ гэж өөрсдийн цахим хуудаснаа мэдэгдэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)