Алабама болон АНУ-ын өөр хоёр муж азотын гипоксиг цаазлах өөр арга болгон ашиглахыг зөвшөөрчээ. Учир нь үхлийн тарилгад хэрэглэдэг эмийг олоход хэцүү болж, үндэсний хэмжээнд цаазаар авах ялын өөр арга олоход нөлөөлсөн. Таван хэвлэл мэдээллийн ажилтан цаазаар авах ажиллагааг гэрчлэхийн тулд фургоноор Атмор дахь Холман хорих ангид хүргэгджээ.
АНУ-ын Дээд шүүх лхагва гарагт Алабамагийн цаазаар авах ялтай хоригдол Кеннет Смитийн цаазаар авах ялыг зогсоохоос татгалзсан шийдвэрт хүрчээ. Түүнд энэ долоо хоногт азотын хий ашиглан цаазлах ялыг гүйцэтгэх аж.
Энэ нь цоо шинэ арга юм. Гэвч зарим шинжээчид үүнийг гэмт хэрэг үйлдэж байгаагаас ялгаагүй хэрэг гэцгээж байна. Учир нь энэ арга нь тухайн хоригдолд маш их өвдөлт мэдрүүлж, тамлана гэв.
Смит 1988 онд хөлсний аллага үйлдсэн хэргийнхээ ялыг үүрэн пүрэв гарагт цаазын өрөөнд түгжинэ. Ялын үйл явц 30 цагийн турш үргэлжилэх юм. 2022 онд Алабама Смитийг үхлийн тариагаар цаазлах гэж оролдсон боловч бүтэлгүйтсэн. Тэрбээр 1988 онд номлогчийн эхнэр Элизабет Сеннетийг хөнөөсөн хэргээр ял сонсчээ. Цаазын ялын мэдээллийн төвийн мэдээлснээр Смит бол дэлхийн анхны цэвэр азотын хий ашиглан цаазлуулсан хүн юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)