Олон нийтийн сүлжээгээр бичлэг цацагдсаны дараа Өмнөд Солонгосын хүнсний яамнаас эрүүл мэндийн сэрэмжлүүлэг гаргаж, цардуулаар хийсэн буржгар шарсан төмстэй төстэй хэлбэртэй шарсан шүдний оо идэхгүй байхыг иргэдэд уриалжээ.
Нунтаг бяслаг гэх мэт амтлагчинд дүрж, шарсан цардуултай шүдний оог идэж буй хүмүүсийн видео бичлэг TikTok болон Instagram дээр олон мянган хандалт аваад буй.
Шүдний оог тосонд хуурч идэж байгаа бичлэг цахим ертөнцөд тархсан. Амтат төмс эсвэл эрдэнэ шишийн цардуулаар хийсэн шүдний оонд ногоон өнгө өгөхийн тулд хүнсний будгийг ашигладаг бөгөөд энэ нь байгаль орчинд ээлтэй гэгддэг.
Хүмүүс хэт их хоол хүнс эсвэл ер бусын зүйл идэж буйг харуулсан "Mukbang" нэртэй онлайн видеонууд Өмнөд Солонгост түгээмэл байдаг.
TikTok-ын нэгэн хэрэглэгч шарсан шүдний оо идэж байхдаа "Их шаржигнуур байна шүү" гэж нэгэн видео бичлэг дээрээ хэлжээ. Ямартай ч гаарсан гаж үйлдлээрээ олон хүнийг буруу зүйлд уриалсан түүнд арга хэмжээ авах эсэх нь тодорхойгүй байна.
Л.Сайнаа