Шри-Ланкийн хууль тогтоогчид лхагва гарагт иргэдийн дунд интернэт хэрэглээг зохицуулах хуулийн төслийг баталсан нь үг хэлэх эрх чөлөөг хааж байна гэж олны шүүмжлэлийг дагуулав.
108-62 харьцаатай саналаар батлагдсан Онлайн аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд Шри Ланкад тодорхой баримтыг онлайнаар дамжуулахыг болон хуурамч онлайн аккаунтыг хориглох заалтууд багтжээ. Хуулийн төсөлд мөн ерөнхийлөгчөөс томилогдсон таван хүний бүрэлдэхүүнтэй "Онлайн аюулгүй байдлын комисс" байгуулжээ.
Шри Ланкийн засгийн газар уг хуулийн төслийг онлайн хүчирхийллээс хамгаална гэж мэдэгдэж байгаа ч эрхийн бүлгүүд түүний байр суурийг шүүмжилж, уг хуулийн төслийг эсрэгээр үзэл бодол, шүүмжлэлийг дарах зорилготой гэж мэдэгджээ.
Л.Сайнаа