Японы шүүх өнгөрсөн пүрэв гарагт 45 настай эрэгтэйд 2019 онд Киото хүүхэлдэйн киноны студийг галдан шатаасан хэргээр цаазаар авах ял оноолоо. Энэ нь тус улсад сүүлийн 20 жилийн хугацаанд тохиолдож байгаагүй хамгийн том үй олноор хөнөөж, 36 хүний аминд хүрсэн үйл явдал байсан билээ.
Шүүгдэгч Шинжи Аоба цагдаад уг студи өөрийнх нь бүтээлийг хулгайлсан учир гал тавьсан гэжээ. Улмаар түүнийг хүн амины хэрэг үйлдэж, галдан шатаасан хэрэгт буруутган баривчилсан байдаг. Улмаар Киото дүүргийн шүүх түүнийг гэм буруутайд тооцжээ.
Гал гарах үед гурван давхар байшин дотор олон арван хүн байсан бөгөөд гал маш хурдацтай тархаж, тэдний ихэнх нь зугтаж амжаагүй амь үрэгдсэн гэж цагдаа нар тухайн үед мэдэгджээ. Амиа алдсан хүмүүс бүгд ажилчид байсан. Уг хэргээс үүдэн 32 хүн хүнд түлэгдсэн.
Энэ түймэр нь 2001 онд Токио хотын Кабукичо дүүрэгт 44 хүнийг галдан шатааж хөнөөсөн хэргээс хойш тус улсад тохиолдсон хамгийн том ижил төрлийн хэрэг боллоо.
Л.Сайнаа