АНУ-ын Дээд шүүх лхагва гарагт Алабамагийн цаазаар авах ялтай хоригдол Кеннет Смитийн цаазаар авах ялыг зогсоохоос татгалзсан шийдвэрт хүрчээ. Түүнд энэ долоо хоногт азотын хий ашиглан цаазлах ялыг гүйцэтгэх аж.
Энэ нь цоо шинэ арга юм. Гэвч зарим шинжээчид энэ нь гэмт хэрэг үйлдэж байгаагаас ялгаагүй хэрэг гэцгээж байна. Учир нь энэ арга нь тухайн хоригдолд маш их өвдөлт мэдрүүлж, тамлана гэв.
Смит 1988 онд хөлсний аллага үйлдсэн хэргийнхээ ялыг үүрэн пүрэв гарагт цаазын өрөөнд түгжинэ. Ялын үйл явц 30 цагийн турш үргэлжилэх юм. Албаныхан 14 сарын өмнө түүнийг үхлийн тариагаар цаазлах оролдлогыг зогсоосон юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)