Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 2023 оны 12 дугаар сард 3421.21 төгрөг болж, өмнөх оныхоос 10.08, өмнөх сарынхаас 19.44 төгрөгөөр чангарчээ.
Төв банкаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш өнгөрсөн 12 дугаар сард 478.75 төгрөг болж, өмнөх оныхоос 12.91 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхаас 2.49 төгрөгөөр суларсан байна.
Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш мөн сард 37.62 төгрөг болж, өмнөх оныхоос 14.73, өмнөх сарынхаас 0.52 төгрөгөөр чангарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.