БАРИМТ 1
Тэрбээр 1997 оны зургаадугаар сарын 26-ны өдөр төржээ. Одоо 26 настай.
БАРИМТ 2
Тэрбээр анх 19 насандаа Австралиас Лос-Анжелес хотод жүжигчин болох хүсэлдээ хөтлөгдөн ганцаараа ирж байжээ. Ийнхүү тэрээр олны хэсэгт жижиг дүр бүтээхийн зэрэгцээ тоолж барамгүй их дүрийн сонгон шалгаруулалтад оролцсон гэдэг.
БАРИМТ 3
Эцэст нь түүнд Netflix-ийн “The Kissing Booth” кинонд Ноагийн дүрд тоглох боломж олдсон юм. Харамсалтай нь тус бүтээлээс хойш түүнд ямар ч киноны санал ирээгүй төдийгүй тэрээр жүжиглэхээ болихоор эрс шийдсэн байлаа.
БАРИМТ 4
Жейкоб сүүлийн удаа хэмээн “Euphoria” цувралын шалгаруулалтад орсон ч шүүгчдийн өмнө сандарч, хэд хэдэн удаа үгээ мартаж бараг л бүтэлгүйтэхээ шахсан гэдэг. Гэвч түүнийг аз ивээж тус цувралын Нэйтийн дүрд сонгогдож чадсан юм.
БАРИМТ 5
Жейкобын хамгийн дуртай кино бол нэрт найруулагч Кристофер Ноланы найруулсан “The Dark Knight Trilogy”. Түүнчлэн тэрээр тус кинонд Жокерын дүрийг гайхалтай бүтээж чадсан жүжигчин агсан Хит Леджерийн үнэнч шүтэн бишрэгч ба Жейкоб түүний тоглосон бүтээлүүдийг нь давтан үзэж, жүжиглэлтээс нь суралцдаг байсан ажээ.
БАРИМТ 6
Жейкобыг карьерынхаа эхлэлийг тавихад нөлөөлсөн анхны кино бол "The Kissing Booth". Гэвч тэрээр тус кинонд тоглохдоо тийм ч дуртай байгаагүй гэдгээ "GQ" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
БАРИМТ 7
Түүний жүжиглэх чадвараас гадна загварын мэдрэмж нь олон нийтээс ихээхэн сайшаал хүртээд байгаа юм. Зөвхөн улаан хивс, шагнал гардуулах ёслолоор тогтохгүй Жейкобын өдөр тутмын хувцаслалт нь бүсгүйчүүд гэлтгүй эрчүүдийн харцыг булаагаад амжжээ.
БАРИМТ 8
Тэрбээр ихэвчлэн винтэж малгай, пастель өнгө бүхий тейлор хийцтэй шоорт ба нэхмэл цамц, төрөл бүрийн свитерийг oversized футболкатай хослуулан загварчилж тухтай хэр нь цэмцгэр төрхийг бүрдүүлэн өмсдөг.
БАРИМТ 9
Жейкобын энгийн хэр нь эрхэмсэг хувцаслалтыг анзаарсан хүмүүс түүнийг " 'Bridgerton' цувралд яг тохирох нэгэн" хэмээн тодорхойлоод байгаа гэнэ.
БАРИМТ 10
Түүний өндөр 196 см.
БАРИМТ 11
Карьерынхаа эхэн үед Жейкоб "The Kissing Booth" кинонд хамтран тоглосон жүжигчин Жой Кингтэй үерхэж байсан. Жой Кинг түүнтэй өнгөрүүлсэн үеэ маш гэгээлэг, нандин хэмээн тодорхойлж байсан бөгөөд хосууд нэг жил гаруй хугацаанд үерхээд хоёр тийш болсон юм.
БАРИМТ 12
Үүний дараагаар Жейкоб "Euphoria" цувралд хамтран тоглосон жүжигчин Зендеятай болзож буй зураг ил болж улмаар тэдний нэгнээ үнсэж, хөтлөлцөж, цагийг зугаатай өнгөрүүлж байгаа мөч олон нийтийг гайхшируулаад амжсан.
БАРИМТ 13
Харин 2022 онд Жейкоб YouTube сувгаараа алдартай инфлюенсэр Оливия Жэйдтэй болзож байгаа гэдгээ мэдэгдэж харилцаагаа ил болгож байжээ. Хосууд одоог хүртэл үерхэж байгаа юм.
БАРИМТ 14
Тэрбээр өөрийгөө олон жанрын кино, шинэлэг дүрүүдэд сорьж үзэхээр шийдсэн бололтой. Ердөө хэдхэн хоногийн өмнө л гэхэд Жейкобын тоглосон "He Went That Way" бүтээл нээлтээ хийсэн.
БАРИМТ 15
Тус киног 1960 онд олон нийтийг аймшигт автуулж байсан цуврал алуурчин Ларри Ли Рэйнсийн хэргээс сэдэвлэн бүтээсэн бөгөөд Жейкоб аймшигт алуурчны дүрийг чадварлагаар амилуулсан байна.
БАРИМТ 16
Түүнчлэн Жейкобын жүжигчин Ума Турман, Ричард Гир нартай хамтран тоглосон "Oh, Canada" кино тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа юм.
БАРИМТ 17
Цаашлаад ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн "Frankenstein" киноны шинэчилсэн хувилбарт Жейкоб мангасын дүрийг бүтээхээр болсон. Тус дүрд анх жүжигчин Эндрю Гарфилд тоглохоор сонгогдсон байсан ч цагийн хуваарь таараагүй улмаас татгалзсан билээ.
БАРИМТ 18
Мөн үзэгчдийн дунд хамгийн өндөр хүлээлттэй байгаа төслүүдийн нэг бол мэдээж "Euphoria". Тус цувралын зураг авалт энэ оны зургаадугаар сард эхлэх төлөвтэй байгаа ба 2025 онд бид Нэйтийн дүрээр дахин Жейкоб Элордитой уулзах болно.
БАРИМТ 19
Тэрбээр хамгийн сүүлд “Priscilla”, “Saltburn”, “The Sweet East” бүтээлүүдэд гол дү бүтээсэн бөгөөд уг бүтээлүүд кино шүүмжлэгчдээс сайшаал хүртэж Rotten Tomatoes вэбсайтаас “fresh” буюу 70%-иас дээш үнэлгээг авсан юм.
БАРИМТ 20
Иймд түүнийг сүүлийн үед холливүүдийн шинэ хаан хэмээн нэрлэж буй.