Мягмар гаргийн үүрээр Хятадын баруун хязгаарын Шинжаан мужийн уулархаг алслагдсан нутагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, олон хүн бэртэж, олон зуун милийн зайд орших Төв Азийн орнуудад хүчтэй чичиргээ мэдрэгдсэн байна.
Орон нутгийн цагаар шөнийн 02.00 цагийн орчимд Киргизийн хилийн ойролцоох Аксу мужийн Уши мужид газар хөдлөлт болсон гэж төрийн мэдлийн Синьхуа агентлаг мөн мэдээлэв. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас хоёр байшин нурж, газар хөдлөлтийн голомттой ойролцоох хоёр том цахилгааны шугам нурсан ч цахилгаан эрчим хүчийг хурдан сэргээсэн гэлээ.
Шинжааны төмөр замын удирдлагаас газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгуудын чиглэлийг нэн даруй хааж, 27 галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоосон гэж Синьхуа агентлаг мэдээлсэн байна.
Л.Сайнаа