Америкийн орчин үеийн либерализмын түүхэнд билэг тэмдэг, Африк-Америкчуудын иргэний эрхийн хөдөлгөөний гарамгай удирдагч Мартин Лютер Кингийн отгон хүү Декстер Скотт Кинг нас барсан тухай түүний ар гэрийнхэн мэдэгджээ.
Тэд мэдэгдэлдээ 62 настай иргэний эрхийн төлөө тэмцэгч түрүү булчирхайн хорт хавдартайгаа тэмцсэний эцэст даваа гарагт нас барсныг баталжээ. Мартин Лютер Кинг, Коретта Скотт Кинг нарын гурав дахь хүүхэд болон мэндэлсэн тэрбээр 2013 онд Лиа Вебер Кингтэй гэрлэсэн юм.
Декстерийн ээж Коретта Скотт Кинг 2006 онд нас барсан бол түүний эгч Йоланда Денис Кинг 2007 онд нас баржээ. Атланта хотын дарга Андре Диккенс мөн Декстерийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна.
Л.Сайнаа