Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны 12 дугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 8.1, өмнөх сарынхаас 0.3 хувиар нэмэгджээ.
Шинэ орон сууцны үнэ өнгөрсөн оны 12 дугаар сард 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөг болж, нийслэлийн Сүхбааатар дүүрэгт хамгийн их буюу 4.32 сая төгрөгийн үнэтэй байв. Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.59 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 4.31 сая төгрөгийн үнэтэй байсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Сэтгэгдэл (2)