1991 онд эхнэрийнхээ амийг хөнөөсөн хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан эрэгтэйг энэ сарын эхээр Коста Рикагаас АНУ руу шилжүүлжээ. Ингэснээр түүний гуч гаруй жил оргон зайлсан амьдрал дуусгавар боллоо гэж албаныхан даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
Хосе Лазаро Крузыг 2022 онд Коста Рикад баривчилж, энэ сарын эхээр Виржиниа мужийн Фэйрфакс мужид авчирч, 32 жилийн түүхтэй хүн амины хэргийн шүүх хурлыг товлосон ажээ. Лазаро Круз өмгөөлөгчтэй эсэх нь тодорхойгүй байна.
1991 оны дөрөвдүгээр сарын 30-нд Фэйрфакс дүүргийн цагдаагийн ажилтнууд хутгалуулсан дуудлагыг хүлээн авч, 24 настай Ана Журадо биеийн цээжин тус газраа хүнд гэмтэл аван гудамжинд нас барсан байхыг олсон гэдэг. Энэ бол түүний эхнэр байв.
Лазаро Круз бол Журадогийн тэр үед салсан нөхөр байсан бөгөөд алуурчин хэмээн цагдаа нар тогтоосон ч тэрбээр зугтсан.
Эхлээд Лазаро Круз Канад руу явах гэж оролдсон боловч хуурамч бичиг баримт ашигласан тул нэвтрэхээс татгалзсан юм. Тухайн үеийн албаны ажилтнууд түүний гарт зүсүүлсэн шарх байгааг харсан гэдэг. Журадо бага насны гурван хүүхдийн ээж байв. Түүнийг нас барах үед түүний 3, 7 сартай охид нь АНУ-д, 4 настай хүү нь Сальвадорт амьдардаг байжээ.
Л.Сайнаа