Олон тооны гэрчүүдийн мэдүүлгээс үндэслэн Тейлор Свифтийн Манхэттэн хотод байх байшингийн гадаа байнга хүлээж байдаг нэгэн эрэгтэйг цагдаагийн алба хаагчид баривчилжээ. Тэрбээр мэдүүлэгтээ поп одтой уулзахаар очсон гэжээ.
Бямба гаргийн 13:30 цагийн орчимд цагдаа нар Свифтийн хөршүүдийн өгсөн түүний гэрийн байшингийн гаднаас авчирч байсан гэх эрийн тухай давтан дуудлагыг хүлээн авчээ. Тэрбээр Тейлорын гэрийн хаалгыг нээх гэж оролдсон болох нь тогтоогджээ.
Цагдаа ирэхэд тэр Свифттэй уулзахаар ирсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж эх сурвалж хэлэв. CNN агентлаг Тайлор Свифтийн төлөөлөгчдөөс тайлбар авахаар ханджээ.
Цагдаа нар түүнийг үйлдлийг мэдээд бямба гарагт баривчилсан гэж NYPD-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Цагдаа нар түүнийг 2017 оноос хойш хоёр удаа нээлттэйгээр баривчилж байсан гэж хууль сахиулах байгууллагын эх сурвалж мэдээллээ.
Хууль сахиулах байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр эрэгтэй Свифтийн хотхон руу орохыг завдсантай холбоотой ямар нэгэн гэмт хэрэгт буруутгагдаагүй. Түүнчлэн өөр гэмт хэрэгт холбогдсон бүртгэлгүй байгаа ажээ. Манхэттэн дүүргийн прокурорын газар баривчилгааны тухай баримт байхгүй, өөр мэдээллийг батлах боломжгүй гэж мэдэгдэв.
Л.Сайнаа