Тайландын давж заалдах шатны шүүх өнгөрсөн пүрэв гарагт хаант засаглалыг доромжилсон эрийн хорих ялыг 50 жил болгон сунгасан нь тус улсын харгис "lese majeste" хуулийн дагуу оногдуулсан хамгийн хатуу шийтгэл гэж үзэж байна.
Хойд Чианг Рай мужийн онлайн хувцас худалдагч, улс төрийн идэвхтэн 30 настай Монгкол Тирахот 2023 онд олон нийтийн сүлжээгээр хаанд хор хөнөөл учруулсан гэх үндэслэлээр 28 жилийн хорих ялаар шийтгүүлж байжээ. Пүрэв гарагт Чианг Рай дахь давж заалдах шатны шүүх Монгколыг хааны доромжлолын тухай 10 орчим хуулийг зөрчсөн хэрэгт буруутгаж, ялыг нь 22 жилээр нэмсэн гэж Тайландын Хүний эрхийн хуульчид мэдэгдэв.
Тайланд нь дэлхийн хамгийн хатуу хуультай улс бөгөөд хаан, хатан эсвэл өв залгамжлагчийг шүүмжлэх нь гэмт хэрэг бүрт дээд тал нь 15 жилийн хорих ял оногдуулдаг тогтолцоотой. Энэ нь хааны гэр бүлийн тухай ярихад хүртэл эрсдэлтэй байдаг гэсэн үг юм.
Тайландын Эрүүгийн хуулийн 112-р хэсэг буюу lese majeste хуулийн дагуу шийтгүүлсэн хүмүүсийн ял нь олон арван жилээр тоологддог. Сүүлийн жилүүдэд олон зуун хүн уг хуулийн дагуу яллагдагчаар татагдах болсон.
“Бусбас” гэгддэг Монгкол 2021 оны дөрөвдүгээр сард Facebook дээр нийтэлсэн бичлэгнээсээ болж баривчлагджээ. Эрүүгийн шүүх түүнийг "lese majeste" хуулийн 14 зөрчилд түүнийг буруутай гэж үзэн 2023 оны нэгдүгээр сард 28 жилийн хорих ял оноосон юм.
Л.Сайнаа