Монголбанк 2023 оны 12 дугаар сард 1,795.8 кг үнэт металл худалдан авчээ. Оны эхнээс өссөн дүнгээр нийт 17.86 тонн үнэт металл худалдан аваад байна.
- Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,961.4 кг,
- Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,106.9 кг үнэт металл тус тус худалдан авчээ.
Монголбанк үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх ханшаар тогтоодог бөгөөд 2023 оны 12 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 223,029.83 төгрөг байв.