Өмнөд Солонгос улсын Аж үйлдвэрийн яамнаас 2030 он гэхэд робот үйлдвэрлэлийн салбарт гурван их наяд воны хөрөнгө оруулахаар болсноо зарлав. Тэд 2030 он гэхэд дотоодын зах зээлдээ нэг сая робот нийлүүлнэ гэж төлөвлөж буй аж.
Тэдгээрийн 80 хувийг дотооддоо үйлдвэрлэх төлөвлөгөөг мөн гаргаад байгаа юм. Одоогоор БНСУ-ын хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй ашиглаж байгаа роботуудын 44 хувийг дотооддоо үйлдвэрлэж байгаа гэсэн судалгаа бий.
Энэ салбарыг улам эрчимтэй хөгжүүлэхийн тулд БНСУ зөвхөн энэ салбарт чиглэсэн 50 шинэ хуулийн зохицуулга боловсруулж, 15 мянга орчим мэргэжлийн шинжээчдийг дэмжиж ажиллах гэнэ. Энэ салбарыг ингэж хөгжүүлснээр 2030 он гэхэд хөдөө аж ахуй, тээвэр ложистик, батлан хамгаалах, эрүүл мэндийн салбарт нэг сая робот нийлүүлнэ гэж төлөвлөжээ.
Л.Сайнаа