"Japan Airlines" компани анхны эмэгтэй ерөнхийлөгчөө томиллоо. Онгоцны үйлчлэгчээр ажиллаж байсан эмэгтэй удирдах албан тушаалд очсон нь ажил дээрээ хүйсийн ялгааг арилгахын төлөө тэмцэж буй тус улсад гүн гүнзгий бэлгэдлийн алхам болж буй.
Агаарын тээврийн түүхэн дэх хамгийн том ослын нэг болсон JAL-д 1985 онд элсэж байсан Мицуко Тоттори дөрөвдүгээр сарын 01-нээс салбарын ерөнхийлөгч болно гэж Лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ.
Энэхүү томилгоо нь Японы компаниудад жендэрийн олон янз байдлыг нэмэгдүүлэх, жендэрийн цалингийн зөрүүг шийдвэрлэх чухал алхам болж байна.
Тоттори хэвлэлийн бага хурал дээр "Энэ салбарт амьдралын томоохон үйл явдлуудыг даван туулж байгаа эмэгтэй ажилтнууд байдаг. Ерөнхийлөгчөөр томилогдсон минь тэдэнд урам зориг өгч, дараагийн алхмаа хийх хүчийг өгнө гэж найдаж байна" гэв.
Энэ сард Токиогийн Ханеда нисэх онгоцны буудалд JAL онгоц Японы эргийн хамгаалалтын онгоцтой маргалдсөний дараа агаарын тээврийн аюулгүй байдал анхаарлын төвд байна. Онгоц шатаж, онгоцонд сууж явсан 379 хүн бүгд зугтаж чадсан бол эргэийн хамгаалалтын онгоцны таван ажилтан нас барсан юм.
Л.Сайнаа