ЭШЛЭЛ 1
1993, 2013 оны хуульд 2024 онд өөрчлөлт оруулаад явж болно. Амьдрал баян учир тухайн үеийн олон нөхцөл байдлаас хамаараад хуульд өөрчлөлт ордог. Миний хувьд өөрчлөлтийг буруу гэж хэлээгүй. Өөрчлөгдөж, сайжирч байх ёстой.
ЭШЛЭЛ 2
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын оруулж буй төсөл дээр 100 мянган ам.долларын хөрөнгө оруулна гэх заалт байхгүй байгаа. Гол эсэргүүцээд байгаа асуудал энд бий.
ЭШЛЭЛ 1
Би 2020 онд УИХ-д орж ирээд их цочсон. Болохгүй байгаа зүйлийг болохгүй байна гэж хэлсэн. Гэтэл үүнийг дуугай болгох юмсан гээд хөдөлж эхэлсэн. Н.Алтанхуягийг шоронд явуулах аргыг ол гэж хэлсэн. Хэн нэгэн Хөгжлийн банкны асуудлыг улс төрийн асуудал болгосон. Үүний хамгийн эхний алхмыг сэтгүүлч Н.Өнөрцэцэгээс өмнө Ч.Хүрэлбаатар хийсэн.
ЭШЛЭЛ 4
Намайг ганц удаа дуудаагүй хэр нь яллагдагч болгосон. Засгийн газрын тогтоол гэдэг бол Н.Алтанхуягийн тогтоол биш. 1990 оны тогтоол байхгүй болж байна.
ЭШЛЭЛ 5
Засгийн газрын тогтоолоор би шоронд явсан бол миний араас бүх Ерөнхий сайд явах байсан. Тиймээс тэд бясаагаа алах гэж байшингаа шатаах нь гэдгээ ойлгосон байх. Үүнд гаднын сонирхол бий.
ЭШЛЭЛ 6
Бид алдаа дутагдал гаргаж байна уу гэж хэн ч бодохоо больсон байна. Маш их бяртай болсон. Харин эсрэгээрээ тэр юу яриад байна вэ, түүнд хэрэг ол гэдэг болжээ.
ЭШЛЭЛ 7
Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн үеэс гарсан нэг үг бий. “Үгэнд ор Н.Алтанхуяг аа, үгэнд орохгүй бол шоронд ор” гэж. Би хариуд нь “хуц” л гэж хэлсэн. Гэтэл намайг огцруулсан. Огцруулаад зүгээр хаяхгүй л дээ. Үүнээс хойш таван жилийн хугацаанд миний хамаатан садан, үр хүүхэд бүгд хэлмэгдсэн.
ЭШЛЭЛ 8
Монгол Улс 14 төрлийн бонд босгосон. Бид одоо ганцхан бонд ярьдаг. Чингис бондоор нүдэнд харагдах зүйл босгосон учир мэдээд байгаа юм. 2012 оны сонгуулиас өмнө хамж шимж болох бүхнээс зээл аваад иргэдэд 1 сая, 1,5 сая төгрөгийг тараасан. Гүйцэд тарааж чадаагүй. Үүний үр дүнд 1,5 тэрбум ам.долларын өр үлдсэн.
ЭШЛЭЛ 9
Би худал хэлдэг хүмүүст маш дургүй. Одоо энэ Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар хоёрт маш дургүй байгаа. Бондын өрийг өөр бонд босгож төлж байсан. Үүнийг тэд яагаад үнэнээр нь хэлж болохгүй байгаа юм бэ.
ЭШЛЭЛ 10
Бонд босгож 13 аймгийн төвийг засмал замаар холбоогүй бол төсвийн мөнгөөр өнөөдрийг хүртэл замаар холбогдоогүй л байгаа. Харин бондоо яаж төлөх вэ гэхээр жил бүрийн төсвийн мөнгөөр хийх ёстой байсан. Үүнийг тэд хийгээгүй.
ЭШЛЭЛ 11
Төрийн толгойд гарсан хэдэн хулгайч өөрсдөө баяжиж, баялгийг цөлмөхийн тулд Монголоо нураасан.
ЭШЛЭЛ 12
Улстөрч болгон өрөлдөгчөө намнана. Энэ цаашид ингэх юм байна, энэ миний үгийг дагахгүй байна тиймээс үүнийг явуулна гээд. Өнөөдөр МАН яг ийм болсон байна. Нэгдүгээрт, нөгөө намын өрсөлдөгчдийг, дараа нь өөрийн нам доторх өрсөлдөгчдийг зайлуулна.
ЭШЛЭЛ 13
Намайг зайлуулах акцыг Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёр нийлж байгаад зургаан саналаар огцруулсан.
ЭШЛЭЛ 14
Би үнэхээр сайхан ажиллаад, дөрвөн жил гялалзуулчихъя даа гэж бодож байлаа. Гэтэл намайг огцруулах ажил 2013 оноос эхэлсэн. Ардчилсан намын зөв бодлогыг хэрэгжүүлээд явсан бол Монгол Улс дөрвөн жилийн дотор өөр болох байсан. Үүнээс олон жил хэрэггүй юм байна лээ.
ЭШЛЭЛ 15
Арван жилийн өмнө Эрдэнэс Тавантолгойг тоодог амьтан байгаагүй. Ц.Элбэгдорж Эрдэнэтийг тураалд орсон үхэр гэж хэлж байсан. Чингис бондоос 200 сая ам.долларыг өгсөн. Ганц цанхыг ухахаар л Чалко авчхаад байсан нь тэр.
ЭШЛЭЛ 16
Намайг огцорсны дараа Ерөнхий сайд, намын даргаар хоёр өөр хүн ажиллаж эхэлсэн. Сайд нь Ч.Сайханбилэг, намын дарга нь З.Энхболд. Би итгэл үнэмшлээрээ намын даргын ажлаа өгсөн.
ЭШЛЭЛ 17
Ч.Сайханбилэгийн хамтарсан Засгийн газар байгуулагдаад, нэг жил ч болоогүй сонгуулийн бэлтгэл дээ гараад, алга болсон.
ЭШЛЭЛ 18
С.Эрдэнэ намын дарга байхдаа намайг намаас хассан. Тэгээд л би бие дааж нэр дэвшсэн. Чухам цаад санаа нь “Н.Алтанхуяг бие дааж нэр дэвшээд, улстөрөөс арчигдаг” гэх ийм л тооцоо хийсэн байх. Үүний гол тоглогч чинь Ц.Элбэгдорж. Уг нь Ардчилсан намыг Их сургуулийн багш байхдаа байгуулалцсан юм.
ЭШЛЭЛ 19
АН-ын үнэт зүйл өдөр бүр УИХ дээр ч, амьдрал дээр ч зөрчигдөж байна. Манай хурал гэж дарга л сонгодог хурал болсон байна.
ЭШЛЭЛ 20
Энэ оны сонгуульд намаасаа нэр дэвшинэ. Би МАН-ынхны үгэнд ороогүй үг хэлэх эрх чөлөөтэйгөө үлдсэн. Дахиж УИХ-ын гишүүн болох нь миний сонирхол биш.
ЭШЛЭЛ 21
Х.Баттулга, М.Энхболд хоёр өрсөлдөхөд, М.Энхболдыг гаргана гээд Ц.Элбэгдорж эд нар тохирсон байсныг дурын хүн хэлнэ. Энд би Х.Баттулгыг дэмжихээс өөр арга байгаагүй. Тэгээд надад зөвлөхөөр ажиллах санал тавьсан. Зөвлөхөөр нь нэг жил орчим ажиллахад, бид хоёр 100 хувь санал нийлдэггүй юм билээ. Үзэл бодол, зарчимдаа л байя гээд ажиллахаа больсон.
ЭШЛЭЛ 22
Би Л.Гантөмөрт нэг их юм хэлдэггүй. Учир нь бөөгнөрөөд дайснаас тамгаа авч байхад нь олон юм яриад яах вэ гэж боддог. Харин дорой байдлыг нь дэмжинэ гэсэн үг биш.
ЭШЛЭЛ 23
Би өөрийн үзэл баримтлал, зарчимдаа өнөөдрийг хүртэл үнэнч тууштай яваа. Цаашдаа ч тийм байх болно.
ЭШЛЭЛ 24
Ардчилсан нам надад жижигдээд байна гэхэд “өө их томорчхож” гэнэ лээ. Үгүй. Ардчилсан Монгол Улс илүү том, чухал байна. Үүний төлөө би ардчилсан намд хаана нь баймаар байна, тэрийг хийхэд бэлэн гэж хэлсэн.
Сэтгэгдэл (10)